Нийслэл Улаанбаатар хотынхоо 387 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярт өдөр тохиож байна. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Занабазарыг Богдоор өргөмжилж, Их Өргөөг байгуулснаас хойш нийслэл хот маань олон удаа нүүдэллэн байршсаар Богд Хан уулын ар, Туул голын хөндийд суурьшжээ. Энэ түүх бол манай ард түмний бахархал юм.
Өргөөнөөс өнөөгийн нийслэл хүртэл
Их Хүрээ засаг захиргаа, шашин соёл, худалдааны төв болон өргөжиж, өдгөө Монгол Улсын хүн амын бараг тал нь амьдарч, эдийн засгийн гол хэсэг нь төвлөрдөг нийслэл болжээ. Түүхийн явцад хотын нэр, засаг захиргааны бүтэц олон удаа өөрчлөгдөж, шинэчлэгдсээр ирсэн.
Өнөөдөр нийслэлийн хөгжлийн гол асуудлын нэг нь хэт төвлөрлийг сааруулах явдал юм. Дагуул хот, үйлдвэрлэл, логистикийн тусгай бүсүүдийг хөгжүүлэх нь хотын ирээдүйн чухал зорилт болж байна.
Улаанбаатар хотын 387 жилийн ой бол зөвхөн өнгөрсөн түүхээ дурсах баяр биш, ирээдүйн тогтвортой хөгжил, эдийн засгийн шинэ сэргэлтийг тодорхойлох хариуцлагатай цаг үе юм. "Налуу-Ухаа" эдийн засгийн тусгай бүс нь нийслэл хотынхоо хөгжлийн хөтөч болж, инновац болон үйлдвэрлэлийн шинэ эрин үеийг цогцлоохоор зорин ажиллаж байна.
