Гүйцэтгэх удирдлага

Д.Отгонсүрэн
“Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн захирагч
Эрхэм хүндэт хөрөнгө оруулагч, түнш байгууллагууд, иргэд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийг Олон улсны тээвэр логистик, аялал жуулчлалын төрөлжсөн үйлчилгээ, аж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх зорилгоор байгуулсан. Бид дотоодын түүхий эдэд тулгуурласан, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр импортын хараат байдлыг бууруулж, бүтээн байгуулалтын салбарын өртгийг бууруулах, улмаар эх орныхоо эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байна. Нийслэлд ойр, дэд бүтэц, ажиллах хүчний нөөц бүхий Налайхын байршлын давуу тал нь хөрөнгө оруулагчдад өрсөлдөх чадвартай орчныг санал болгож буй юм. Бид хууль эрх зүйн тогтвортой, ил тод, шуурхай үйлчилгээг үзүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч бүрийн итгэлт түнш байх болно. Мөн тусгай бүсийн хөгжил нь орон нутгийн иргэдийн ажлын байр, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон үйлдвэрлэлийг дэмжих зарчмыг баримтлах болно. Та бүхнийг Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд хамтран ажиллаж, Монгол Улсын бүтээн байгуулалтын ирээдүйг хамтдаа цогцлоохыг урьж байна. Хүндэтгэсэн: НИТХ-ын Төлөөлөгч, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагч Д.Отгонсүрэн