НАЛУУ-УХАА ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООТОЙ САНАЛ СОЛИЛЦЛОО
Өнөөдөр Аялал жуулчлалын холбооны удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, "Налуу-Ухаа" эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар өргөн хүрээнд санал солилцлоо.

Уулзалтын үеэр Аялал жуулчлалын холбооны зүгээс тусгай бүсийн хөгжилд аялал жуулчлалын салбарын оролцоог хангах, салбарын чиглэлээр бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтэц болон үйлчилгээний салбарыг уялдуулан хөгжүүлэх чиглэлээр үнэтэй санал, зөвлөмжүүдийг өгсөн юм.
Талууд цаашид НалууУхаа эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих хүрээнд олон талт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

