НАЛУУ-УХАА ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС – UNCCD COP17 | GREEN ZONE -д урьж байна.

"Налуу-Ухаа" эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагааг танилцуулах павильоны өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын Green Zone дахь C3 павильонд “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс 12 хоногийн турш үйл ажиллагаагаа танилцуулна.
Өдөрлөгийн хүрээнд ногоон үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр логистик, сэргээгдэх эрчим хүч, инновац, тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, санаачилга, хамтын ажиллагааны боломжуудаа дотоодын болон олон улсын оролцогчдод танилцуулах болно.
📍 Green Zone – C3 Pavilion
📅 2026 оны 8 дугаар сарын 17–28
Ногоон ирээдүй, тогтвортой хөгжлийг хамтдаа бүтээцгээе!