Бидний түүх

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/118 дугаар тогтоолоор Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын албыг тус тус байгуулсан. НИТХ-ын 2025 оны 3 дугаар сарын 28-ны ээлжит бус хуралдаанаар Захирагчийн ажлын албаны төсвийг баталж 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.