"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД — НАЛАЙХ ДҮҮРГИЙН 208 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ БИЧИЛ ТӨГӨЛ БАЙГУУЛАВ.


"ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД — НАЛАЙХ ДҮҮРГИЙН 208 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ БИЧИЛ ТӨГӨЛ БАЙГУУЛАВ

Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийн ажлын алба нь "Тэрбум мод тарих" үндэсний хөтөлбөрийг дэмжих хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 27-нд Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэгийн хашаанд "Төгсөгчдийн төгөл" байгуулах мод тарилтын ажлыг амжилттай зохион байгууллаа.

🌿 Энэхүү санаачилга нь:

•        Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчныг сайжруулах

•        Хүүхдийн суралцах таатай орчныг бүрдүүлэх

•        Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх

•        Байгаль хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.

🌲 Мод тарилтын ажлын хүрээнд нийт:

•        Гацуур – 5 ш

•        Алим – 20 ш

•        Өрөл – 10 ш

•        Хайлаас – 200 ш

зэрэг мод, бут сөөгийн суулгац тарилаа.

🤝 Арга хэмжээнд:

Налуу-Ухаа ЭЗТБ-ийн ажлын алба, “Нэг бүс – Нэг зам” олон улсын судалгааны академи, Налайх дүүргийн боловсролын хэлтсийн дарга Б.Энх-Учрал, 208 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Гэрэлцацрал болон цэцэрлэгийн хамт олон идэвхтэй оролцож, мод тарих, усалгаа хийх, орчны тохижилтын ажлыг хамтран гүйцэтгэлээ.

🏅 Арга хэмжээний төгсгөлд хамтран оролцсон байгууллага, цэцэрлэгийн хамт олонд талархлын бичиг гардууллаа.

💚 “Ногоон орчин — бидний эрүүл амьдралын баталгаа”


#Нүүр хуудас