2026 ОНЫ 1-Р УЛИРАЛЫН БАЙДЛААРХ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ

​Бүрэн хэрэгжсэн ажлууд (100%):  Дараах арга хэмжээнүүд эхний улиралын байдлаар бүрэн дууссан байна:

​

Засаглал ба Олон нийт: Архив, албан хэрэг хөтлөлтийн чанарыг сайжруулж , оролцогч талуудтай тогтмол харилцаа тогтоох, хэлэлцүүлэг өдөрлөг зохион байгуулах ажил бүрэн хэрэгжсэн.

Хууль эрх зүй:  Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн төсөлд санал өгөх ажил 100%-ийн гүйцэтгэлтэй байна.

Эрүүл мэнд, ХАБЭА: Нийт ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, спорт хамтлаг байгуулан, тогтмол арга хэмжээ зохион байгуулж хэвшсэн.

Хөгжлийн төлөвлөлт: Тусгай бүсийн “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” боловсруулах тендерийг амжилттай зарласан.

​

​Үргэлжилж буй болон дунд шатны ажлууд:  Эдгээр ажлууд нь 6 дугаар сарын 30-нд дуусах хуваарьтай бөгөөд одоогоор дараах явцтай байна:


Мэдээлэл технологи (36%): Байгууллагын вэб сайт, имэйл систем, цахим гарын үсэг зэрэг "Мэдээллийн систем" бүрдүүлэх ажил 70%-тай буюу эрчимтэй явагдаж байна. Харин IT дэд бүтэц, засвар үйлчилгээний ажил 20%-тай байна.

Хүний нөөц ба Сургалт: Төслийн удирдлагын менежментийн сургалт 45% , авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 50%-ийн явцтай байна.

Хууль, журам: Байгууллагын дотоод журмуудыг шинэчлэх, хяналтын тогтолцоог сайжруулах ажил 45%-тай байна.

​







Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс

Захирагчийн ажлын албаны судалгаа, олон нийт хариуцсан менежер Г.Мөнхзаяа

Утас: 90088806

email: zayaindra2@gmail.com


​

​

#Нүүр хуудас