СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД: 2025-2028 ОН
1. Дэд бүтэц ба Хотын хөгжил: Тусгай бүсийн суурь дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд анхаарна.
Хууль эрх зүйн орчин: Хөрөнгө оруулалт татах таатай нөхцөлийг бүрдүүлж, тусгай бүсийн үйл ажиллагааг зохицуулах журмуудыг боловсронгуй болгоно.
Инженер ба Тээвэр логистик: Тусгай бүсийн инженерийн дэд бүтэц болон зам, тээвэр логистикийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Газар ашиглалт: Төсөл хэрэгжүүлэгчдэд газар ашиглуулах харилцааг тодорхой болгож, нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэнэ.
2. Эдийн засгийн кластеруудыг байгуулах: Төрөлжсөн кластеруудыг байгуулах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.
Тээвэр логистик: Олон улсын тээврийн нэгдсэн зангилаа бүхий кластерыг хөгжүүлнэ.
Аялал жуулчлал: Тусгай бүсийн давуу талд түшиглэсэн төрөлжсөн үйлчилгээний кластерыг зохион байгуулна.
Аж үйлдвэр ба Худалдаа: Дотоодын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний нэгдсэн бүсүүдийг байгуулж, аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.
3. Олон улсын интеграцчилал: Гадаад хамтын ажиллагаа: Тусгай бүсийг олон улсын эдийн засгийн системд нэгтгэж, гадаадын түншүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдийг байгуулж хэрэгжүүлнэ.
4. Байгууллагын засаглал ба Соёл:
Чадварлаг хүний нөөц: Тогтвортой хөгжилд суурилсан хүний нөөцийг бүрдүүлж, албан хаагчдыг чадавхжуулна.
Удирдлагын тогтолцоо: Байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх засаглалын шинэчлэлийн бодлогыг мөрдлөг болгоно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс
Захирагчийн ажлын албаны судалгаа, олон нийт хариуцсан менежер Г.Мөнхзаяа
Утас: 90088806
email: zayaindra2@gmail.com