2026 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
1. Хөгжлийн бодлого ба Ерөнхий төлөвлөлт
Тусгай бүсийн ирээдүйн төрхийг тодорхойлох Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болгоно. Үүний хүрээнд
- Аялал жуулчлалын хөгжлийн орон зайн төлөвлөлтийн зураглалыг гаргана.
- Инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, хүчин чадлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тодорхойлно.
- Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарих ажлыг тогтмол зохион байгуулна.
2. Хөрөнгө оруулалт ба Гадаад харилцаа
Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, гадаад, дотоодын түншлэлийг өргөжүүлнэ.
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 3-аас доошгүй төслийг судалж хэрэгжүүлнэ.
- Олон улсын ижил төрлийн байгууллагуудтай туршлага судалж, хамтын ажиллагааны 7 орчим гэрээ, санамж бичиг байгуулна.
- Хөрөнгө оруулагчдад зориулсан олон талт уулзалт, компанит ажлуудыг үе шаттай зохион байгуулна.
3. Цахим шилжилт ба Технологийн шинэчлэл
Байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, "Ухаалаг бүс" болох суурийг тавина.
- Мэдээлэл технологийн суурь дэд бүтэц, дата хамгаалалтын орчныг 100% бүрдүүлнэ.
- Хөрөнгө оруулагч, газар ашиглалт, дэд бүтцийн нэгдсэн "Бүртгэлийн сан" болон GIS (Газрын мэдээллийн систем)-ийг нэвтрүүлнэ.
- Хиймэл оюун ухааны зөв хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангана.
4. Сайн засаглал ба Хүний нөөц
- Төрийн албаны ёс зүйг дээдэлж, чадварлаг хүний нөөцөөр бүсийн хөгжлийг түүчээлнэ.
- Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг 100% хэрэгжүүлж, ёс зүйн удирдлагын тогтолцоог хэвшүүлнэ.
- Нийт ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамруулж, эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авна.
- Иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс
Захирагчийн ажлын албаны судалгаа, олон нийт хариуцсан менежер Г.Мөнхзаяа
Утас: 90088806
email: zayaindra2@gmail.com