“НАЛУУ-УХАА” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Хэлэлцүүлэгт Нийслэл, төрийн холбогдох байгууллагууд, хувийн хэвшил, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Оролцогчид “Налуу-Ухаа” ЭЗТБ-ийн хөгжлийн бодлого, газар ашиглалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, инновац, шинэ технологи, логистик, худалдаа үйлчилгээ болон эрх зүйн орчны талаар өргөн хүрээнд санал солилцсон юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь тусгай бүсийн хөгжлийг бодит хэрэгжилттэй уялдуулах, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, үйлдвэрлэл болон технологид суурилсан эдийн засгийн шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой болов.
Цаашид “Налуу-Ухаа” ЭЗТБ-ийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг төр, нийслэл, орон нутаг, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд үндэслэн хэрэгжүүлж, нэгдсэн дэд бүтэц, хөрөнгө оруулалт, логистик, инновацад суурилсан өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүс болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, үнэтэй санал, байр сууриа хуваалцсан нийт байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид болон төлөөлөгчдөд талархал илэрхийлье.
“НАЛУУ-УХАА” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА