🌤️ Улаанбаатар -12°
Шийдвэр2026-04-24

Төрийн албан хаагчдын ажиллах цагийн хуваарь

1. Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30 цаг, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэв.

2. Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.
Төрийн албан хаагчдын ажиллах цагийн хуваарь